Хүүхэд багачууд дэлхийн 196 улсын төрийн далбааг таахаас гадна тухайн улс орны онцлог, газарзүйн байрлал, нутаг дэвсгэр, хүн ам, мөнгөн тэмдэгт, хэл соёлыг танин мэдэхэд тусална. Тоглоомыг 2-4 хүн тоглож болно. Тоглоомыг тоглосноор хүүхдүүд зөвхөн далбааг тогтоохоос гадна тухайн улсын нийслэл, ямар тивд оршдог, дэлхийд алдартай уран барилгууд болон гайхамшгууд, ан амьтад, байгалийн үзэсгэлэнт газруудын тухай мэдлэгийн хүрээгээ тэлэх болно.